Firewall, IDS/IPS ашиглаж байгаа юу?
Firewall (галт хана) гэдэг нь сүлжээний оролт, гаралт дээрх мэдээллийг шүүж, зөвшөөрсөн/зөвшөөрөөгүй хөдөлгөөнийг хянаж хаадаг хамгаалалтын систем юм.
IDS (Intrusion Detection System) нь сэжигтэй сүлжээний урсгалыг илрүүлдэг,
IPS (Intrusion Prevention System) нь илрүүлээд зогсохгүй автоматаар зогсоодог хамгаалалт юм.
Яагаад чухал вэ?
- Сүлжээгээр дамжих хортой халдлага, вирус, bot, DDoS, SQL injection, port scan гэх мэтийг урьдчилан илрүүлж, зогсооно
- Зөвшөөрөгдөөгүй IP, порт, протоколын хөдөлгөөнийг таслан зогсооно
- Хакерийн халдлагаас урьдчилан сэргийлэх суурь хамгаалалт болдог
Шалгах зүйлс
Firewall идэвхтэй юу?
- OS түвшний (ufw, iptables, Windows Defender Firewall)
- Хандалтын порт, протоколууд хязгаарлагдсан уу?
Галт ханын дүрмүүд тодорхой уу?
- Жишээ: зөвхөн 80, 443 портыг нээсэн байх
Сүлжээний түвшний firewall ашиглаж байна уу?
- Жишээ: Cisco ASA, Fortinet, pfSense гэх мэт
IDS/IPS систем суурилуулсан уу?
- IDS: Snort, Suricata
- IPS: OSSEC, Zeek, Fail2Ban
Илрүүлсэн халдлагын талаар бүртгэл (alert/log) хийгдэж байна уу?
Firewall, IDS/IPS-ийн тохиргоо тогтмол шинэчлэгдэж байна уу?
Хамгийн сүүлд log-т бүртгэгдсэн сэжигтэй үйлдлийг хянасан эсэх?
Жишээ
Ubuntu сервер дээр UFW firewall асаах:
sudo ufw enable
sudo ufw allow 80
sudo ufw allow 443
sudo ufw deny 22 from any
Fail2Ban ашиглаж SSH халдлагыг зогсоох:
sudo apt install fail2ban
pfSense firewall-н жишээ дүрэм:
Allow: 192.168.1.0/24 → порт 80, 443
Deny: All other traffic