Зөвхөн эрхтэй хэрэглэгч мэдээлэлд нэвтрэх боломжтой юу?

Энэ шалгуур нь мэдээлэлд зөвхөн эрх бүхий (authentication + authorization хийсэн) хэрэглэгчид л хандах боломжтой эсэхийг хянадаг. Үндсэн зорилго нь мэдээллийг зөвшөөрөлгүй этгээдүүдээс хамгаалах юм. Системийн хэрэглэгч бүр тодорхой эрхийн түвшинтэй байж, зөвхөн өөрийн эрхийн хүрээнд л үйлдэл хийх ёстой.

Яагаад чухал вэ?
  1. Хэрэв бүх хэрэглэгч системийн аль ч хэсэгт чөлөөтэй нэвтэрч чаддаг бол:
  2. Нууцлал алдагдах (жишээ: хүний хувийн мэдээлэл харагдах)
  3. Өгөгдөл өөрчлөгдөх/устах (жишээ: санамсаргүйгээр эсвэл зориуд датаг засах)
  4. Зөрчил үүсэх (ISO 27001, GDPR зэрэг хууль, стандарт зөрчигдөх) болзошгүй. Энэ нь байгууллагын нэр хүнд, хуулийн хариуцлагад нөлөөлнө.
Шалгах зүйлс
  • Хэрэглэгч бүр өөрийн username, password эсвэл 2FA (хоёр шатлалтай баталгаажуулалт) ашиглан нэвтэрч байгаа эсэх.
  • Нэвтрэх эрх (role-based access) зөв зохицуулагдсан эсэх:
  • Жишээ: админ бүх үйлдлийг хийж чадна, хэрэглэгч зөвхөн өөрийн мэдээллийг харна.
  • Session/token хяналт сайн байгаа эсэх (нууц cookie leak, expiry, token hijack гэх мэтээс хамгаалах).
  • Нууц хуудас руу шууд URL-аар хандах үед “Access Denied” мэт зөв хамгаалалт өгдөг эсэх.
  • Мэдээлэл нь зөвхөн зөвшөөрөгдсөн IP эсвэл device-оос хандах боломжтой эсэх (шаардлагатай тохиолдолд).
Жишээ
  • Ажилтан хэрэглэгч өөрийн цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг үзэж чадна, харин бусад ажилтны мэдээлэл харагдахгүй.
  • Хэрвээ хэрэглэгч https://erp.example.com/admin гэсэн линк рүү шууд орвол “Unauthorized” гэсэн алдаа гарч ирдэг.
  • HR менежер зөвхөн HR модулийн мэдээлэлд хандаж чадна.