✅ Өөрчлөлтийг багийн төвшнөөс эхлүүлж байна
2025-05-02 09:06:03 Г.Баярчимэг
Дархан сумын Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарын дунд зохион байгуулж байгаа “Шинэ бодол – Оновчтой санаа” уралдааны хүрээнд багийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулж байна.
Тухайлбал, Дархан сумын 9 дүгээр баг орчны аюул эрсдэлийг бууруулах чиглэлээр унжсан төмөр, эвдэрсэн байгууламжуудыг засварлах, шороон замыг тэгшлэх, онгорхой худаг, нүхийг таглуулах зэрэг ажил зохион байгуулж аюулгүй байдлыг хангасан байна.
Цаашид ч энэ жишгээр иргэдтэйгээ хамтран бүтээдэг, хүн төвтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр үргэлжилсэн бодит ажил үргэлжлэх юм.