Сүхбаатар аймгийн Баруун урт сумын ЗДТГ-ынхан Дархан сумаас туршлага судалж байна
2025-04-16 04:14:30 Г.Баярчимэг
Баруун урт сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Дархан суманд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаас сумынхаа хөрсөнд буулгах бодит ажил, шинэ санал, санаачилгыг эрэлхийлж, туршлага судлахаар ирээд байна. Энэ хүрээнд СӨХ-дын үйл ажиллагаа, нохой устгалын зохион байгуулалт, хог хаягдлын менежмент зэрэг иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжиж буй бодит ажлуудтай танилцаж байна.
Мөн Дархан суманд амжилттай хэрэгжиж буй орон нутгийн хөгжил, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоонд суурилсан төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, тэдгээрийг өөрийн сумын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

Бусад зургууд