Сөүлийн их сургууль болон Кунсон их сургуулийн удирдлагууд Дархан хотод албан ёсны айлчлал хийж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ
2025-04-16 04:06:58 Г.Баярчимэг
Сөүлийн их сургууль болон Кунсон их сургуулийн удирдлагууд Дархан хотод албан ёсны айлчлал хийж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Энэхүү уулзалтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сайн дурын ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалаа үргэлжлүүлж, энэ жил Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Талууд 2025 оны долоодугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэйгээр дахин айлчилж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
???? Дархан сумын Засаг даргын Тамгын газартай хамтран мод тарих, сайн дурын ажлыг өргөжүүлэх
???? Монгол оюутнуудыг тэтгэлэгт болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах
???? Дарханы оюутан залуусыг дэмжих тусгай бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн уулзалтын үеэр Дархан сумын Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Back to Darkhan” төслийг танилцуулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцаж буй залуусыг төгсөөд нутагтаа ирж ажиллах, олж авсан мэдлэгээ орон нутагтаа нутагшуулах зорилготой юм.
Тус сургуулиудад суралцаж буй монгол оюутнууд, тэр дундаа Дарханы залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, цаашид тэдэнд чиглэсэн тэтгэлэг, хөнгөлөлттэй дотуур байр, сургалтын дэмжлэг үзүүлэх талаар бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа сургуулийн зүгээс илэрхийллээ.